Манай хаяг дээр захиалга хийхээс өмнө доорх үйлчилгээний нөхцөлүүдтэй сайтар танилцана уу. Хэрэв аль нэг нөхцөлтэй санал нийлэхгүй байвал та захиалга хийхгүй байх бүрэн эрхтэй. Үйлчлүүлэгч захиалга хийсэн тохиолдолд доорх нөхцөлүүдийг зөвшөөрсөнд тооцно.
1. Бараа таталт болон ирэх хугацаа
Эрээнээс 2-3 хоног тутам Уб-руу ачилт хийнэ. Эрээн-Уб ирэх хугацаа 5-7 хоног.
Жич: Зарим давагдашгүй хүчин зүйлсээс шалгаалж (Хил гаалийн оочир, цас бороо, машин техник эвдрэх) тодорхойгүй хугацаагаар саатаж болохыг анхаарна уу.
2. Ачаагаа хүлээж авахдаа ажилтаны дэргэд тоо ширхэгээ сайтар тулгаж авахыг анхаараарай. Хүлээж авсаны дараагаар дутах, гэмтэх зэрэг асуудлыг карго хариуцахгүй болно.
3. Уб-д ирсэнээс хойш ачаагаа цаг тухай бүрт нь авах шаардлагатай бөгөөд жижиг ачааг 10 хоног, овортой барааг 7 хоног хадгална. Хадгалалтын хугацаа хэтэрсэн тохиолдолд карго үнэ дээр нэмж хоног тутмын хадгалалтын нөхөн төлбөр авна. 3 сараас дээш удсан ачааг шалгаж өгөх боломжгүй, карго хариуцахгүй тул ачаагаа цаг тухай бүрт нь шалгуулна уу.
4. Амархан хагарч гэмтэх эрсдэлтэй шил шаазан, толь, хуванцар, дэлгэц, зурагт, зэргийг хаяг дээр захиалж болохгүй. Хэрэв захиалсан тохиолдолд үүсэх эрсдэлийг захиалагч өөрөө хариуцахыг анхаарна уу.
5. Тээвэрлэх хориотой ачаа: Бүх төрлийн шингэн зүйл, ургамал, хүнсний бүтээгдэхүүн, эм витамин, амархан хагарч гэмтэх эрсдэлтэй хэврэг ачаа.
6. Линк захиалга, болон бусад төлбөр тооцоог манайхаас өөр хүнээр дамжуулж хийлгээд асуудал үүссэн тохиолдолд хоорондын асуудлыг карго хариуцахгүй болно.
7. Хүргэлт зөвхөн орон нутгийн ачааг Нарантуул захын өргөтгөлөөс унаанд тавьж өгнө. Хүргэлтийн төлбөрийг барааны овор хэмжээнээс хамааран тооцоолж гаргана.